Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын 2023 оны 01 дүгээр албан даалгавар, Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын даргын 01 дүгээр албан даалгавар, А/97 дугаар захирамжийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Б.Мягмарсүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Эрдэнэцогт, Өлзийт сумдад ажиллаа.
Ой, хээрийн түймэр гарах эрсдэл бүхий сумдын Онцгой комисс, Засаг даргын Тамгын газраас урьдчилан сэргийлэх, хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, “Яаралтай” цугаларах дохиогоор мэргэжлийн ангийн бүхэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх” арга хэмжээ сэдвээр мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд танхимын сургалтыг зохион байгуулж сумын Онцгой комиссын гишүүдэд үүрэг чиглэл өгч ажиллаа.

