Дэлхийн гэр бүлийн өдрийн хүрээнд алба хаагчдын гэр бүлийн дунд “Аз жаргалтай гэр бүл” арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр насан туршийн боловсролын төвөөс “Гэр бүлийн харилцаа, гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр сургалт авч, алба хаагч болон тэдний гэр бүлийн гишүүдийн дунд чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Хөгжөөнт буухиа тэмцээн”ыг зохион байгуулсан юм.Тус тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс “Тэргүүн байранд” Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн аврагч гал-сөнөөгч, ахлагч У.Балжиннямын гэр бүл, “Дэд байранд” ахлагч Н.Цэрэннадмидын гэр бүл, “Гутгаар байранд” ахлах ахлагч Д.Эрхэмбаярын гэр бүл тус тус шалгарлаа.
