Олон Улсын Улаан загалмайн байгууллагаас жил бүрийн 5-р сарын 8-ны өдрийг хүмүүнлэг үйлсийн эзэд, хүний төлөө гэсэн чин сэтгэлтэй нийгмийн идэвхтнүүдийн өдөр болгон тэмдэглэж, манай улсад 2011 оноос энэхүү “Хүмүүнлэгийн өдөрлөг”-ийг албан ёсоор тэмдэглэн олон талт арга хэмжээ зохион байгуулдаг болсон.
Энэ удаагийн “Хүмүүнлэгийн өдөрлөг”-өөр Улаан загалмай хороотой хамтран “Бүх зүйлийг зүрхнээсээ” уриан дор алба сурталчилах өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулан хүүхэд багачуудад аюул ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах талаар мэдээлэл өгч, гал унтраах болон аврах ажиллагааны багаж хэрэгслүүдийг танилцуулж объектын болон ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай гарын авлага материалыг 150 ширхэгийг тарааж, холбогдох чиглэлээр заавар зөвлөмж өгөх үйл ажиллагааг зохион байгуулав.
