ӨДӨРЛӨГИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2Y1A8316.jpg

Онцгой байдлын албаны үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, таниулах, газар хөдлөлт, гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор Улаан загалмай хороотой хамтран тус аймгийн “Политехникийн коллеж”-ийн 450 гаруй сурагч, 40 гаруй багш ажилтан нарт  “Газар хөдлөлт”, “Гал түймэр”, “Анхны туслам” зэрэг сэдвээр танхимын сургалт зохион байгууллаа.            

Тус өдөрлөгийн үеэр эрэн хайх, аврах болон гал түймэр унтраах, аврах ажиллагааны техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн зориулалт, хүчин чадлын талаар танилцуулж, объектын болон ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх 400 гаруй брошур, гарын авлагыг тарааж зөвлөмж өгч ажиллалаа.

scroll to top