Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран “Номгон-Ундрах Өргөө” ХХК-ны барилгын талбайг ашиглан дадлага сургуулийг зохион байгуулав.
Уг арга хэмжээнд тус аймагт үйл ажиллагаа явуулдаг барилгын салбарын 60 гаруй инженер техникийн ажилтнууд хамрагдсан юм.
Дадлага сургуулиар өндөр барилгад гарсан гал түймэр түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, зөвлөмж өгч мөн газар хөдлөлтийн үед нурангиас аврах ажиллагааг явуулах тактик, осолдогчийг өндөр барилгаас буулгах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх ажиллагааны хамтарсан дадлага сургуулийг зохион байгууллаа.