БАЯНЦАГААН СУМАНД “БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ” ЗОХИОН БАЙГУУЛАВ

2Y1A7737.jpg

Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг тус аймгийн Баянцагаан суманд ажиллаж Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны А/315 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулах, үнэлэх” журмын дагуу үзлэг шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

            Гамшгаас хамгаалах “Бэлэн байдлын үзлэг”-ийг Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, ангиллын сургалт, дайчилгаа, нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлт, гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, сайн дурын хэсгийн бэлтгэл, бэлэн байдал, орон нутгийн нөөц бүрдүүлэлт, төсөв санхүү, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн нөхөн хангалт зэрэг шалгуур үзүүлэлтээр шалган, үнэлэлт дүгнэлт өгөв.

Тус сумаас Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг угтан Засаг даргын захирамжаар гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн аюулт үзэгдэл, ослын голомтод үүрэг гүйцэтгэх үед ашиглагдах багаж хэрэгслийг нэмэгдүүлэх зорилгоор 6 сая гаруй төгрөгийн өртөг бүхий багаж  хэрэгслээр нөөцийг бүрдүүлж бэлтгэл, бэлэн байдлыг ханган ажилласан байна.

scroll to top