ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ “УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮН”-ИЙ ДАДЛАГААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2Y1A7541.jpg

Гамшгаас хамгаалах “Иж бүрэн” сургууль зохион байгуулагдаж байгаа Шинэжинст сумын Онцгой комисс, Мэргэжлийн ангийн нийт 100 орчим бүрэлдэхүүнийг “Яаралтай цуглар” дохиогоор ажиллуулан бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж, хүн нэг бүрийн бэлэн байдлын үүргэвчинд үзлэг хийж, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг жигдрүүлж үнэлгээ дүгнэлт өгөв.

Сумын Онцгой комисс, штабын бүрэлдэхүүнд “Газар хөдлөлт”, “Мал, амьтны гоц халдварт өвчин” гарсан үед төрийн болон нутгийн захирагааны байгууллага, аж ахуй нэгжүүдийн харилцан ажиллагаа, авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалт, удирдлагын шийдвэр гаргалтын ширээний дадлага, сургууль үргэлжилж байна.

scroll to top