ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

irgen-2200x800-6phdzallwumoktjrbzb4icikn96c04kuclvstqoq6gw-1.jpg

Олон Улсын Иргэний хамгаалалтын байгууллага нь 1931 онд байгуулагдсан. Франц Улсаас гаралтай ба Швейцарийн Холбооны Улсын Женев хотод байрлаж үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улс Олон Улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 оны 11 дүгээр сард жинхэнэ гишүүнээр элсэж, зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог.   

Олон Улсын Иргэний хамгаалалтын байгууллагаас 2023 онд дэвшүүлсэн “Ирээдүй хойч үеийнхээ аюулгүй байдлын төлөө дэлхийн тэргүүлэх салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэе” уриалгын хүрээнд Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн “Өсвөрийн аврагч клуб”-ын сурагчдад Онцгой байдлын албаны үйл ажиллагааг сурталчлан таниулах, Гамшгийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, анхны тусламж үзүүлэх талаар сургалт зохион байгуулж сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэгийг олголоо.

Монгол Улсын Шадар Сайдын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр баталсан  “Олон Улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх” аяны хүрээнд Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар үүрэг чиглэл өгч ажиллалаа.

Мөн дээрх аяны хүрээнд Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын дунд “Волейбол”-ын тэмцээнийг зохион байгуулж “Тэргүүн байр”-т Ус дулаанаар хангах алба Чандмань-Баянхонгор ХК, “Дэд байр”-т  Мал эмнэлгийн газар, “Гутгаар байр”-т Холбоо зарлан мэдээлэл дамжуулах алба Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ний баг тамирчид шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.

Онцгой байдлын албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын бэлтгэл, бэлэн байдлыг шалгах, спортын уралдаан тэмцээнийг зохион байгуулж, Олон Улсын Иргэний хамгаалалтын өдрийн арга хэмжээг амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ.

scroll to top