СЭРЭМЖЛҮҮЛЭГ!!!

c100eef64568b6c3646699a0a5de3d76.jpg

Цаг уур орчны шинжилгээний төвөөс ирүүлсэн мэдээгээр 2 дугаар сарын 18-ны өдөр говь болон тал хээрийн нутгийн зарим газраар салхи 10-12 м/с хүрч шуурна, 20-ны өдөр Алтайн салбар уулсын зарим газраар цас орж Салхи ихэнх хугацаанд нийт нутгаар 5-10 м/с, хүрч цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Иймд:

Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх.

Баяр, амралтын өдрүүдэд иргэд та бүхэн хол, ойрын замд зорчихдоо цаг хожих, зам товчлох зэргээр баталгаагүй зам даваа, гол, нуурын мөсөн дээгүүр явахгүй байж, тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг ханган, дулаан хувцастай зорчихыг онцгойлон анхааруулж байна.

scroll to top