АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

326390270_3365743390409392_8854433706716863608_n-1.jpg

Монгол Улсын Шадар сайдын 2023 онд баталсан “Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ”-г зохион байгуулах тухай удирдамжийн дагуу 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс 2 дугаар сарын 17-ны хооронд Баянхонго, Баянговь, Баянцагаан, Бууцагаан, Жаргалант сумдад зохион байгууллаа.

Тус арга хэмжээний хүрээнд Эрчим хүч цахилгаан түгээх ХХК, дээрх сумдын багийн Засаг дарга нар, нийгмийн ажилтануудтай хамтран давхардсан тоогоор 450 ажилтан, алба хаагч нийт 3184 айл өрхөд үзлэг, шалгалтыг зохион байгуулахад гал түймэр гарч болзошгүй 2377 зөрчлийг илрүүлж, газар дээр нь 1142 зөрчлийг арилгуулж, 4914 иргэнд урьдчилан сэргийлэх санамж, гарын авлага материал тараан, үлдсэн зөрчлийг 1235 арилгах талаар заавар, зөвлөгөө, зөвлөмжийг өгч ажиллалаа.

Дээрх нэгдсэн арга хэмжээний хүрээнд Баянхонгор сумын 9 багийн айл өрхүүдээс өрхийн амжиргааны түвшин доогуур, мөн  цахилгааны утаснаас үүдэн гал түймэр гарах нэн эрсдэл бүхий 9 айл өрхийн гадна, дотор цахилгааны монтажийг бүрэн шинэчилсэн.

scroll to top