АХМАД АЖИЛЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2Y1A4889.jpg

XVII жарны Үзэсгэлэн болгогч хэмээх харагчин /усан/ туулай жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан Онцгой байдлын газрын ахмад ажилчдад хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн үйл ажиллагаанд тус газрын дарга, хурандаа Ж.Алтангэрэл XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин /усан/ туулай жилдээ морин дэл дээр ассан монгол хүний цог хийморь галын дөл шигээ өөдөө байж, төр түвшин, түмэн олноороо энх амгалан, элбэг хангалуун, тэгш дүүрэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлж гарын бэлэг гардуулж хүндэтгэл үзүүллээ.

Мөн тус газрын ахмадын зөвлөлөөс 2022 оны Онцгой байдлын байгууллагын “Тэргүүний хамт олон”-оор шалгарсанд баяр хүргэж талархал, дурсгалын зүйл хадгалуулав.

Хамтран ажилласан Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Буянт богд трейд ХХК-ны захирал Б.Энхтүвшин таньд баярлалаа.

Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй

scroll to top