ОБЕГ-ЫН ДЭД ДАРГА, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Б.УУГАНБАЯР БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2Y1A4257.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр Баянхонгор аймагт ажиллах үеэр Онцгой комиссын 01 дүгээр хуралдааныг зохион байгуулж, тус аймгийн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангалт болон цаг үеийн асуудалтай танилцлаа.

Тус аймгийн хэмжээнд зуншлага нийт нутгийн 5 хувьд нь “Сайн”, 50 хувьд нь “Дунд”, 45 хувьд нь “Муу” гэж үнэлэгдсэн тул өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс бэлтгэн ажилласан.

Түүнчлэн зудын эрсдэлийн үнэлгээг 9, 10 дугаар саруудад 20 сумын нутаг дэвсгэрт хийхэд 9 сум “Нэн их эрсдэлтэй”, 6 сум “их эрсдэлтэй” гэж үнэлэгдсэн бөгөөд Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар баг, Баянбулаг, Баян-Овоо, Галуут, Гурванбулаг, Жаргалант, Заг, Өлзийт, Эрдэнэцогт сумдад цасны зузаан 0-9 см байгаа бөгөөд өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байна.

Мөн тус аймгийн нутагт Архангай, Говь-Алтай, Завхан, Өмнөговь аймгуудын 14 сумын 188 өрхийн 55996 мал отроор өвөлжиж байгаа бол тус аймгаас бусад аймгийн нутагт196 өрхийн 50572 мал отроор өвөлжиж байна.

Өвөлжилтийн нөхцөл байдлыг үнэлэх, иргэдэд төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэх, оторчдыг эргэх, цаг үеийн асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий “Зуд, өвөлжилт хүндэрсэн үед ажиллах шуурхай штаб”-ыг байгуулан сум, орон нутгийн “Шуурхай штаб”-ыг удирдлагаар ханган ажиллаж байгаа талаар танилцууллаа.

Бригадын генерал Б.Ууганбаяр өвөлжилтийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл сонслоо, цаашид өвөлжилт хүндэрч болзошгүй байна, зарим аймгуудад өвөлжилт хүндэрч байна аймгийн өвөлжилтийг өнөтэй давах талаар мөн малчдад үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулж, холбогдох мэргэжлийн албад, байгууллагуудын бэлтгэл, бэлэн байдлыг ханган ажиллах талаар үүрэг чиглэл өгөв.

scroll to top