БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

IMG-0757.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт”-ыг энэ сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус цугларалтын үеэр Онцгой байдлын байгууллагаас 2022 онд дэвшүүлсэн зорилтыг үйл ажиллагаандаа бүтээлчээр хэрэгжүүлж, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд шуурхай хүргэх, албаны бэлэн байдлыг хангахад идэвх санаачилга, хичээл зүтгэл гарган төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагуудаа хошуучлан “А буюу маш сайн” дүгнэгдсэнийг үнэлэн батламж гардуулав.

scroll to top