УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2Y1A4043.jpg

Сум орон нутгийн Онцгой комисс, шуурхай штабын үйл ажиллагаа, гамшиг, ослын үеийн хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, гамшигтай тэмцэх чадавхийг дээшлүүлэх зорилгоор сум орон нутгийн Удирдах бүрэлдэхүүнийг чадавхижуулах сургалт-ыг зохион байгуулж байна.

Сургалтаар Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, журам, стандарт, сум орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө, эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх аргачлал, заавар, хүн, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хорио цээр, хязгаарлалтын дэглэм, орон нутгийн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах чиглэлээр мэдээ, мэдээлэл өгч, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Сургалтанд хамрагдсан сумдын Засаг даргын орлогч дарга нар цаашид тухайн сум орон нутгийн Онцгой комиссын шуурхай штабын үйл ажиллагааг хариуцан, гамшиг, осол, аюулт үзэгдлийн үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах юм.

scroll to top