ГАЛЫН ОНЦ АЮУЛТАЙ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИД ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ ТАКТИКИЙН ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

IMG-6136.jpg

АЗДТГ-ын Төрийн архивын тасагт  гамшгийн эрсдэлийг үнэлэх, гал түймэр гарсан үед гал унтраах бүлгэмийн үйл ажиллагаа, эрүүл мэндийн анхны тусламжийг үзүүлэх танхимын болон дадлага сургуулийг зохион байгууллаа.

Тус дадлага сургуулиар өгөгдсөн цагийн байдлын дагуу Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, АЗДТГазрын Төрийн архивын тасгийн нийт 67 алба хаагч гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулийг хамтран зохион байгуулж, гал түймэр унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглан гарсан галыг богино хугацаанд бага хэмжээнд нь хохирол багатай унтраах, богино хугацаанд хэрхэн зохион байгуулах талаар туршлага хуримтлууллаа.

scroll to top