ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭНД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

IMG-5029.jpg

Баянхонгор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс төрийн байгууллагуудын дунд зохион байгуулсан “НЭГ ХОРОМ” дэвжээ тэмцээнд тус газрын “NEMA STAR” баг тэргүүн байр эзэллээ.

Дээрх тэмцээн нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, танхайрах зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршиг, хүлээлгэх хариуцлагыг иргэд, олон нийтэд сурталчилах, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх “Би бусдад гар хүрэхгүй” уриалгын хүрээнд багийн мэндчилгээ, асуулт, хариулт, багийн ахлагч нарын тэмцээн, гэрийн даалгавар, урлагийн номер, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, танхайрах зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэрийн даалгаварын жүжигчилсэн тоглолт гэсэн төрлүүдээр зохион байгуулагдсан болно.

scroll to top