ГҮЙЦЭТГЭЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

IMG-4586.jpg

Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу Баянхонгор аймгийн хэмжээнд гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалтыг  2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.

Тус хяналт шалгалтын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийн мухар гудамжны судалгааг гарган, тэмдэг тэмдэглэгээг байршуулан иргэд, олон нийтэд ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг өгч, зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулж ажиллаж байна.

scroll to top