Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдөр тохиодог. Энэхүү өдрийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр 33 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриан дор жил бүр нэгддэг билээ.

Энэхүү арга хэмжээний хүрээнд Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороотой хамтран иргэд олон нийтэд гамшгийн эрсдэлийг таниулах, сургаж, дадлагажуулах “ИРГЭН БҮРТ” сургалтын танхимыг тохижуулан үйл ажиллагааг нээж, Ерөнхий боловсролын “НОМГОН” ахлах сургуультай хамтран “БЭЛЭН БАЙ” сургалтын багцаар сурагчдад танхимын болон дадлага сургуулийг зохион байгууллаа.