Улс, эх орныхоо хөгжил, хойч үеийнхээ төлөө тасралтгүй хөдөлмөрлөж ирсэн үе үеийн ахмад буурлуудынхаа 2022 оны 10 дугаар сарын 01-ний олон улсын Ахмадын Баярын өдрийг тохиолдуулан 3 үеийн чуулга уулзалт, бэлтгэл ахлах ахлагч Ц.Мягмарын “ХӨДӨЛМӨР АЛДАР”-ыг тэмдэглэн өнгөрүүллээ.

Тус үйл ажиллагааны хүрээнд Ахмад, залуу үеийн алба хаагчдын харилцаа холбоог сайжруулах, оюуны спортыг хөгжүүлэх зорилгоор тус газрын Ахмадын зөвлөлөөс алба хаагчдын дунд бэлтгэл ахлах ахлагч, Ц.Мягмарын нэрэмжит теннис, шатрын тэмцээнийг зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.
Ахмад настан та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.