Цаг агаарын байгууллагын боловсруулсан мэдээгээр 9 дүгээр сарын 17-ны өдөр баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-ны өдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 19-ний өдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, говь, тал хээрийн нутгаар салхины хурд 15-17 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурч, ихэнх нутгаар сэрүүсэн хөрсөн дээр цочир хүйтрэх, ялангуяа газар тариалангийн салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй байна. Иймд:
- Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг анхааруулгыг дагах
- Иргэд малчид малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
- Авто замд хальтиргаа гулгаа үүсч, зам даваа хаагдаж болзошгүй тул хот хоорондын болон орон нутгийн зорчигч тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаагүй зам, гүүр гарамгүй газраар тээвэр хийхгүй байх