Хамтарсан сургалт, дадлага сургуульд 300 гаруй төлөөлөгч оролцоно

301369848_375021768162129_4881378830733978593_n-scaled-76bmn8d8k8ioxk3czvxahxea6582zn6be6chia4kxmo.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2022” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага сургуулийг Баянхонгор аймагт ирэх есдүгээр сарын 05-11-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Энэ удаагийн  сургалт, дадлагад гадаад, дотоодын нийт 300 гаруй хүн оролцох ба ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113, Ар талын 115, Агаараас эрэн, хайх аврах-111 болон НОБГ-ын Аврах анги, Өмнөд бүсээс Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Баруун бүсээс Завхан, Говь-Алтай аймгуудын төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулна.

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно” сургалт, дадлага сургуулийг Монгол улсад тохиолддог, өндөр эрсдэлтэй газар хөдлөлт, хүчтэй салхи шуурга, төмөр замын болон уул уурхайн осол бусад гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, гамшгаас хамгаалах үүрэг бүхий томилгоот бүрэлдэхүүн болон аврагч, гал сөнөөгч, удирдах ажилтнуудыг сургаж дадлагажуулах, гадаад улс орны ижил төстэй мэргэжилтнүүдтэй туршлага солилцох хэлбэрээр анх удаа 2009 онд зохион байгуулж байсан.

scroll to top