ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

images.jpg

Аймгийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 04–ний өдрийн “Хууль бус ан агнуур болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай” А/514 дүгээр захирамжийн хүрээнд Онцгой байдлын газар, Прокурорын газар, Цагдаагийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Зоонозын өвчин судлалын төв хамтран хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, иргэд олон нийтэд гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хууль бус ан агнуурыг таслан зогсоох чиглэлээр мэдээ мэдээллийг хүргэн заавар зөвлөмж өгч  ажиллаж байна.

Иргэд олон нийтэд анхааруулахад улсын хэмжээнд энэхүү нэгдсэн арга хэмжээ өрнөж байгаа тул хууль бусаар хороогдсон ан амьтан болон тарвага тээвэрлэх орон нутагт зорчихгүй байх, хориглосон ан амьтан агнахгүй байхыг анхааруулж байна.

scroll to top