ӨСВӨРИЙН АВРАГЧ БҮЛГҮҮДИЙН ДУНД “ӨСВӨРИЙН АВРАГЧ-2021” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2Y1A9526.jpg

Баянхонгор сумын ерөнхий боловсролын сургуулийн “Өсвөрийн аврагч” бүлгийн сурагчдад болзошгүй гамшиг, аюулт  үзэгдэл, осол, гэмтэл, бэртлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг эзэмшүүлэх зорилгоор  Онцгой байдлын газар, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газар, Гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газар, Улаан загалмай хороотой хамтран “Өсвөрийн аврагч-2021” тэмцээнийг зохион байгууллаа.

 Тус тэмцээнд нийт 5 ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 35 сурагч хамрагдаж хурд хүчээ сорьсноос Эрдэнэмандал ахлах сургуулийн Б.Номин ахлагчтай бүлэг “Тэргүүн байр”, Политехник коллежийн З.Өлзийбуян ахлагчтай бүлэг “Дэд байр”, Номгон сургуулийн Э.Очирсум ахлагчтай бүлэг “Гутгаар байр” тус тус эзэллээ.

Нийт сурагчдаа хичээл сургалтын өндөр амжилт хүсье.

scroll to top