ГАМШГААС ХАМГААЛАХ “КОМАНД ШТАБ”, “БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

257871015_433806901649140_4446219420087336913_n.jpg

Аймгийн Засаг даргын 2021 оны “Гамшгаас хамгаалах сургалт, дадлага зохион байгуулах тухай” А/690 дүгээр захирамж, аймгийн Онцгой байдлын газрын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс Хангай, Говь чиглэлд 6 суманд 2 ажлын хэсэг гамшгаас хамгаалах “Иж бүрэн”, “Команд штаб”-ын сургууль болон аймгийн Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулан ажиллаж байна.

Нэгдүгээр ажлын хэсэг 2021 оны 11 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Бууцагаан суманд гамшгаас хамгаалах “Команд штаб”-ын сургуулийг, Хоёрдугаар ажлын хэсэг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Богд суманд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулан ажиллаж байна

Дээрх ажлын хэсгүүдэд Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Улаан загалмайн хороо, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газруудаас  холбогдох албан  хаагчид томилогдон ажиллаж байгаа бөгөөд гамшгаас хамгаалах чиглэлээр заавар зөвлөмж, хичээл сургалтыг зохион байгуулан сумдын бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна.

scroll to top