ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

download.jpg

Өнөө шөнө, маргааш өдөртөө нийт нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурч эрс хүйтрэх тул малчид ард, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулч байна.

2021 оны 11 дүгээр сарын 04ний 20 цагаас 05-ны 20 цаг хүртэлх 1 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр шөнөдөө хангай, хээр талын нутгаар, өдөртөө нийт нутгаар цас орно. Салхи зүү, зүүн өмнөөс секундэд 9-14 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна.

Иймд:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах; 
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих;
  • Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
scroll to top