ГАЛ ТҮЙМРИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР

-түймэр-1.jpg

Тус аймагт 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар объектын гал түймрийн 20 дуудлагаар ажиллаж, иргэдийн 1.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалан ажилласан бөгөөд өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 16.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Шалтгаан нь гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг Онцгой байдлын газар, аймгийн Засаг даргын Тамгын газар, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газар, Баянхонгор-Эрчим хүч цахилгаан түгээх ХХК зэрэг байгууллагууд хамтран нийт гэр хороолол, орон сууцны айлуудыг хамруулсан нэгдсэн хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулсан нь объектын гал түймрийн тоо буурахад нөлөөлсөн гэж үзэж байна.

scroll to top