“ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2Y1A7984.jpg

Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулах зорилготой “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын өдөр”-ийг  Баянхонгор аймгийн хэмжээнд 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл, Дэлхийн зөн Баянхонгор-2 ОУБ, Улаан загалмайн хороо, Гамшгаас хамгаалах 14 албадын төлөөллийг хамруулан зохион байгууллаа.

         Энэхүү арга хэмжээний нээлтэд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн дарга Э.Энхбат болон аймгийн Онцгой комиссын гишүүн байгууллагуудын төлөөлөл оролцсон бөгөөд нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Гамшгаас хамгаалах албад”-ыг чадавхжуулах зорилгоор “ЗӨВХӨН БИД ХАМТДАА ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВАРЧ ЧАДНА” уриан дор 1 сарын хугацаатай бүтээлч ажлын аяныг өрнүүлэн  ажиллахаар шийдвэрлэж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

scroll to top