“ЗӨВХӨН БИД ХАМТДАА ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВАРЧ ЧАДНА” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2Y1A7932.jpg

Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын өдрийг тохиолдуулан гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхэд, багачуудын оролцоог бии болгох, тэдний уран бүтээлээр дамжуулан олон нийтэд гамшгийн эрсдэлийн талаарх ойлголтыг түгээх зорилгоор аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл, Онцгой байдлын газар,  Дэлхийн зөн Баянхонгор-2 ОУБ, Улаан загалмайн хороотой хамтран сургуулийн насны хүүхдүүдийн дунд зохион байгуулсан зургийн  уралдаанд ирүүлсэн нийт 100 гаруй бүтээлийг 3 насны ангиллаар эхний 3 байрыг шалгаруулж, үнэ бүхий зүйл, мөнгөн шагналаар шагналаа.

Тус уралдаанд Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн бүлэгт Эрдэм сургуулийн 12А ангийн сурагч Б.Марал “Тэргүүн” байр, Соого Сейкео сургуулийн 11А ангийн сурагч С.Хулан “Дэд” байр, Номгон ахлах сургуулийн 12дугаар ангийн сурагч О.Батмөнх “Гутгаар” байр,

Дунд ангийн бүлэгт  Галуут сумын ЕБСургуулийн 5А ангийн сурагч Ш.Маралмаа “Тэргүүн” байр, Номундалай ахлах сургуулийн 6Д ангийн Сурагч Б.Билгүүн “Дэд” байр, Галуут сумын ЕБСургуулийн 9А ангийн сурагч  Э.Өсөхбаяр “Гутгаар” байр,

Бага ангийн бүлэгт Соого Сейкео сургуулийн 5А ангийн сурагч С.Номин-Эрдэнэ “Тэргүүн” байр, Соого Сейкео сургуулийн 3Б ангийн сурагч Б.Нэмэхбаяр “Дэд” байр, Галуут сумын ЕБСургуулийн 5А ангийн сурагч Б.Анужин “Гутгаар” байрыг тус тус эзэллээ.

Гар зургийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн нийт Ерөнхий боловсролын сургуулийн сурагчиддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

scroll to top