ГАМШГААС ХАМГААЛАХ “КОМАНД ШТАБ”-ЫН СУРГУУЛИЙН ТАНХИМЫН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

244389716_1222817834904237_6764704228528288889_n.jpg

Тус аймагт зохион байгуулагдаж буй гамшгаас хамгаалах “Команд штаб”-ын сургуулийн танхимын сургалт эхэллээ.

Танхимын сургалтыг гамшгаас хамгаалах “Команд штаб”-ын сургууль удирдагч ОБЕГ-ын ГУСГ-ын дарга, хурандаа А.Алтанбагана “Гамшгаас хамгаалах менежмент” сэдвээр  нээлтийн хичээл орж, хөтөлбөрийн дагуу сургалт үргэлжилж байна.

Танхимын сургалтыг нээж  аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Мөнхсайхан аймгийн Онцгой комисс, нутгийн захиргааны байгууллага болон орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд дадлага сургуулилтад идэвхтэй оролцохыг үүрэг болгож, сургалтын удирдан зохион байгуулах ажлын хэсэгт амжилт хүслээ.

scroll to top