ГАМШГААС ХАМГААЛАХ “КОМАНД ШТАБ”-ЫН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ТУС АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2Y1A6794.jpg

Монгол Улсын Шадар сайдтай аймгийн Засаг даргын 2021 онд байгуулсан гэрээний дагуу “Гамшгаас хамгаалах команд штаб”-ын сургуулийг тус аймагт  2021 оны 10 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд удирдан зохион байгуулах ажлын хэсэг  Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа А.Алтанбаганаар ахлуулан тус аймагт ажиллаж  байна.

Ажлын хэсэг Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн нийт бие бүрэлдэхүүнд дадлага, сургуулилтын талаар заавар зөвлөмж өгч, аймгийн удирдлагуудтай уулзаж дадлага сургуульд амжилт хүслээ.

  Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг “Гамшиг, онцгой нөхцөл байдал, аюулт үзэгдэл, ослын үеийн орон нутгийн удирдлагын шийдвэр гаргалт, зохицуулалт, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд зохион байгуулах юм.

scroll to top