“Зөвхөн хамтдаа бид эх дэлхийгээ аварч чадна” сэдэвт гар зургийн уралдаан зарлалаа

1.jpg

Баянхонгор аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл, Онцгой байдлын газар хамтран тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургуулиийн сурагчдын дунд “Зөвхөн хамтдаа бид эх дэлхийгээ аварч чадна” сэдэвт гар зургийн уралдааныг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд зарлаж байна.

Уг уралдаан Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын өдрийг  тохиолдуулан гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад хүүхэд, багачуудын оролцоог бий болгох, тэдний уран бүтээлээр дамжуулан олон нийтэд гамшгийн эрсдэлийн талаарх ойлголтыг түгээх зорилгоор явагдаж байгаагаараа онцлог юм.

scroll to top