ХАРИУЦЛАГАТАЙ АЛБА ХААГЧ АЯНЫ ӨРНҮҮЛЖ БАЙНА

2Y1A6591.jpg

Хариуцлагатай алба хаагч аяны хүрээнд тус газрын сахилга, ёс зүйн зөвлөгөөнийг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Онцгой байдлын газрын “Аврагч” спорт зааланд зохион байгууллаа.

“Хариуцлагатай алба хаагч аян”-ыг нээж Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Алтангэрэл үг хэлж, 2021 онд дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааны чиглэл, алба  хаагчдын үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, алба хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр үүрэг өгч, нийт бие бүрэлдэхүүнд амжилт хүслээ.

Тус арга хэмжээний үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим алба хаагч нарт хугацааны өмнөх цолоор шагналаа. Үүнд:

Тус газрын Эрэн хайх, аврах бүлгийн Аврагч-жолооч, холбоочин,  ахлагч Б.Шижээвандан хугацааны өмнөх ахлах ахлагч цолоор,

Эрэн хайх, аврах бүлгийн Аврагч-усчин, ахлагч Б.Эхбаяр хугацааны өмнөх ахлах ахлагч цолоор,

Бууцагаан сум дахь гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн Аврагч гал-сөнөөгч,  дэд ахлагч Б.Чойсүрэн хугацааны өмнөх ахлагч цолоор тус тус шагнагдлаа.

Эх орон, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэж, гал усны гашуун зовлон, гамшгийн аюулыг цаг ямагт сөрөн тэмцэж байдаг та бүхэн болон хамт олонд нь өндөр амжилт хүсье

scroll to top