СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, АЖИЛЧДЫГ ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛД СУРГАЖ, ДАДЛАГАЖУУЛЛАА

20210929_143248.jpg

Аймгийн Онцгой байдлын газар, Боловсрол, соёл урлагийн газрын даргын баталсан “Сургууль, цэцэрлэгт гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх аргачлалд багш, ажилчдыг сургах сургалт зохион байгуулах” удирдамжийн хүрээнд 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 29 сургууль, 32 цэцэрлэгийн удирдлага, багш, ажилчдын төлөөлөл 93 хүнд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал, гамшгаас хамгаалах хууль эрх зүйн баримт бичгийн талаар сургалтыг оролцогчдын 60 хувьд цахим хэлбэрээр, 40 хувьд танхимаар зохион байгууллаа.

scroll to top