МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2Y1A6275.jpg

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Баянхонгор аймагт ажиллалаа.

Тус аймагт Шадар сайд ажиллаж байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж коронавирус (ковид 19)-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр зохион байгуулж байгаа үйл ажиллагааны талаар танилцуулж, тулгамдаж байгаа зарим асуудлуудыг шийдвэрлүүлэхээр тогтлоо.

Мөн энэ үеэр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа цаг үед аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн болон бусад төрийн байгууллагуудын уялдаа холбоо хоорондын зохион байгуулалтын хамтын ажиллагааг сайшааж, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, цаашдын ажилд амжилт хүслээ.   

scroll to top