БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНХОНГОР СУМЫН “ҮЕР”-ИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ ХИЙГДЛЭЭ

20210805_114415.jpg

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн даргын баталсан удирдамж болон тус аймгийн “Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл”-ийн 2021 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу Баянхонгор сумын “Үер”-ийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг удирдамжаар батлагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хийж гүйцэтгэлээ.

Үнэлгээний явцад  ажлын хэсгийн бүрэлдэхүүнд гамшгийн эрсдэлийг бууруулах  зөвлөлийн үйл ажиллагаа, аймгийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний  тайлан болон эрсдэлийн үнэлгээний аргачлалын талаар танилцууллаа.

Уг үнэлгээгээр Баянхонгор сумын үерийн эрсдэлийн түвшин “Өндөр” дүгнэгдэж,  цаашид үерийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийг боловсрууллаа.

scroll to top