КОРОНАВИРУС (COVID-19)-ЫН ХАЛДВАРААС ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ БАЯНГОВЬ СУМАНД АЖИЛЛАЛАА

IMG_0563.jpg

Тус аймгийн Онцгой комиссын даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга, Онцгой комиссын гишүүн Д.Алтангэрэлээр ахлуулсан ажилын хэсэг Баянговь сумын Онцгой комиссын үйл ажиллагаа,  гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдал, аймгийн Онцгой комиссоос гаргасан тушаал шийдвэрийн хэрэгжилтийг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Суманд үүссэн нөхцөл байдал, халдварын тархалтыг зогсоох үйл ажиллагаанд аймгийн Онцгой комиссоос хамгаалах хувцас хэрэглэл, гурил, будаа нийт 7.320.000 төгрөгийн дэмжлэг тусламжийг үзүүлж, хариуцлагатай ажиллах чиглэлээр үүрэг өглөө.

scroll to top