БОЛЗОШГҮЙ ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАЖ БАЙНА

2Y1A5207.jpg

Монгол Улсын Шадар сайдын баталсан 2021 оны “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж”, Улсын онцгой комиссын даргын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх тухай” 05 дугаартай албан даалгавар, аймгийн Засаг даргын 2021 оны “Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” А/419 дүгээр захирамжийн хүрээнд Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Баянхонгор сумын Засаг даргын тамгын газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, Улаан загалмайн хороонууд  хамтран хөдөлгөөнт эргүүл ажиллуулж амарч, аялал зугаалгаар явж байгаа иргэдэд болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, корнавирус ковид 19-ний халдварын аюулаас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах чиглэлээр заавар, зөвлөмж өгч аюулгүй байдлыг хангуулан ажиллаж байна.

scroll to top