Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ!!!!

download.jpg
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээрмаргааш өдөр Завханы нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговь, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэхийг Онцгойлон анхааруулж байна.

Иймд:

– Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсож, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах

– Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа бүрэн бус тээврийн хэрэгсэлтэйгээр зорчихгүй байх

– Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудахаас урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах

– Хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, бага насны хүүхдийг хараа, хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна.

scroll to top