ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

173233386_145072854214868_2781843003291346664_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын даргын  2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн баталсан “Алба хаагчдын амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах ур чадварыг дээшлүүлэх” нэгдсэн арга хэмжээний удирдамжийн хэрэгжилтийг хангаж, “Амьсгалын бие даасан төхөөрөмж- 2021” сэдэвт дадлага сургуулийг Гал түймэр унтраах, аврах 16 дугаар анги, 72 дугаар ангиуд тус тус зохион байгууллаа.

Тус дадлага сургуулиар Гал түймрийн голомтод хүний эрүүл мэндэд хортой хий, утаа ялгарсан, ялгарч болзошгүй амьсгалахад хүндрэлтэй орчинд ажиллах амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллаж утаатай орчинд хүндрүүлсэн нөхцөлд хайгуул хийх, алба хаагчдын амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах ур чадварыг дээшлүүлсэн байна.

scroll to top