Улсын Онцгой комиссын 2020 оны 09 дүгээр тогтоол, Улсын Онцгой комиссын Шуурхай штабын газраас 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 406 дугаар албан бичгээр ирүүлсэн үүрэг, аймгийн Засаг даргын 2020 оны “Коронавирус (COVID-19) халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/262 дугаар захирамжийн хүрээнд аймгийн Онцгой комиссын “Хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх аймгийн шуурхай ажлын хэсэг”-ын 10 байгууллагууд хамтран аймгийн хэмжээнд иргэд, олон нийтийг эрүүл мэндээ хамгаалах хандлагыг дээшлүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд “Хандлагаа өөрчилж, Хайртай бүхнээ хамгаалъя” уриан дор “Маскаа зүүцгээе” аяныг өрнүүлж иргэд, олон нийтэд коронавирус (COVID-19)-ийн халдвараас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг чанга яригчаар дамжуулж, амны хаалтаа зүүж хэвшихийг уриалан ажиллаж байна.
“ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЖ, ХАЙРТАЙ БҮХНЭЭ ХАМГААЛЪЯ” УРИАН ДОР “МАСКАА ЗҮҮЦГЭЭЕ” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
