ИРГЭДИЙН ГАРГАСАН ЗӨРЧИЛ, ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭН АЖИЛЛАЛАА.

2Y1A1129-2.jpg

Зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний түр хязгаарласан өдрүүдэд Монгол Улсын Засгийн газрын 62, 64 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2020 оны “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх” тухай А/44, “Урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/45, “Ажлын тусгай горимд шилжин ажиллах тухай” А/104, “Зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарласан тухай” А/114, А/117 дугаар захирамжийн хэрэгжилтийг зөрчсөн 19 тээврийн хэрэгсэлтэй иргэнийг “Зөрчлийн тухай хуул”-ийн 5.13 дугаар зүйлийн  5.13.1 дэх заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч, иргэдээс ирүүлсэн 300 орчим өргөдөл, хүсэлтийг 2020 оны 02 дугаар сарын 23-аас 03 дугаар сарын 03-ны өдрүүдэд аймгийн Онцгой комиссын “Шуурхай штаб”-ын бүрэлдэхүүн өдөр бүр 2 удаа хуралдан өргөдлийг цаг алдалгүй  шийдвэрлэж, бичиг баримт хуурамчаар үйлдсэн 2 иргэнийг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсэн.

scroll to top