БАЯНХОНГОР АЙМАГ, СУМДЫН ТӨРИЙН АЛБАНЫ 1144 АЛБА ХААГЧ НАРТАА БАЯРЛАЛАА.

2Y1A0297-1.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар зарлиг, Засгийн газрын 2020 оны 62, 64 дүгээр тогтоол, Улсын Онцгой комиссын 2020 оны 05 дугаар хуралдааны тэмдэглэл, Аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах тухай” А/115 дугаар захирамж, Онцгой комиссын 2020 оны 05 дугаар хуралдааны тэмдэглэлийн хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн хэмжээнд нийт 92 хяналтын постод Онцгой байдлыг газрын 120 алба хаагч, 6 нэгж техник, Хэв журам сахиулах албаны 152 алба хаагч, 25 нэгж техник, Эрүүл мэндийг хамгаалах албаны 437 алба хаагч,  12 нэгж техник, Мэргэжлийн хяналтын байгууллагын 37 алба хаагч, 1 нэгж техник, сумдын ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн 338 алба хаагч, 97 нэгж техник,  Авто тээврийн төв 17 алба хаагч, 1 нэгж техник, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 33 алба хаагч, 2 нэгж техник, нийт 1164 алба хаагч, 47 нэгж техниктэйгээр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын хөдөлгөөнт болон байнгын постод 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Тэдний шаардлагыг биелүүлээрэй

Тэдний ажлыг хүндэтгээрэй

Тэдний хөдөлмөрийг үнэлээрэй

Тэд гэр бүлтэйгээ хамт байх эрхтэй ч

Тангараг өргөсөн учраас таны төлөө нойргүй хонох үүрэг хүлээсэн.

Тэд дахиад 24 цаг үүрэг гүйцэтгэнэ.

scroll to top