ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2Y1A0250.jpg

Аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн 5 дугаар хуралдааныг аймгийн Онцгой комиссын 30, сумдын Онцгой комиссын (сум тус бүр 15 гишүүнтэй) 285, нийт 315 гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр танхимын болон  цахим хэлбэрээр  2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 15:00 цагаас 18:00 цагийн хооронд аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд 95 хувийн ирцтэйгээр зохион байгуулсан.

Тус хуралдаанаар Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор орон нутагт тулгамдаж байгаа асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж,  2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08:00 цагаас 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 08:00 цаг хүртэл  орон нутгийн чанартай авто замын төвлөрсөн суурин газрын орох гарах хөдөлгөөнийг хязгаарлан, гамшгаас хамгаалах “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-ийг сунгаж, сумдад иргэд, олон нийтэд чиглэсэн хяналт хариуцлагыг сайжруулах, хүн, мал амтны гоц халдварт өвчний эрсдэлийг үнэлэх ажлыг эрчимжүүлэх, хүүхэд хамгааллын асуудлыг шат шатанд өндөр түвшинд зохион байгуулах чиглэлээр шийдвэрүүдийг гаргасан болно.

scroll to top