АЖЛЫН ТУСГАЙ ГОРИМД ШИЛЖСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР СУМДЫН ШУУРХАЙ ШТАБЫН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЛЭЭ.

2Y1A9791.jpg

Аймгийн Онцгой комиссоос  тус аймгийн 20 сумдын онцгой комиссын “Шуурхай штаб”-ын бүрэлдэхүүнтэй цахим хурлыг  2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагт хийж хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай” 10 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 62 дугаар тогтоолоор CODIV-19 халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т хэсэгчлэн шилжсэнтэй  холбогдуулан Улсын Онцгой комиссын тушаал, Онцгой байдлын ерөнхий газрын даргын “Ажлын тусгай горимд шилжин ажиллах” тухай журам, аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр, мэргэжил арга зүйн заавар зөвлөмж, үүрэг чиглэлүүдийг өглөө.

Мөн аймгийн Засаг даргын орлогч М.Мөнхбат шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж үүрэг чиглэл өгч ажиллалаа.

scroll to top