АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ХУРАЛДЛАА.

2Y1A9699.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар зарлиг, Монгол улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 62 дугаар тогтоолоор шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй  холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, Улсын Онцгой комиссын даргын 2020 оны 02 дугаар 13-ны өдрийн 04 тушаалаар батлагдсан “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж”-ын хүрээнд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэн, урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэг хийх хяналтын бүлгийг томилгоожуулан ажиллуулах, баар, ресторан, зоогийн болон цайны газруудын үйл ажиллагааг 20:00 цаг хүртэл, кароаке болон цахим тоглоомын газар, хүнс барааны үзэсгэлэн худалдаа, шашны байгууллагуудын шашин номын хурал, цуглааны  үйл ажиллагааг  2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түр хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргалаа.

scroll to top