Тус аймаг шинэ Коронавирус, томуу, томуу төст өвчний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжин ажиллаж байгаа билээ.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн Мал эмнэлгийн газраас ус нэвтэрдэггүй хормогч 50 ширхэг, халдвараас хамгаалах нүдний шил тус бүр 50 ширхэгийг аймгийн Онцгой комисст, аймгийн Улаан загалмайн хорооноос амны хаалт-8 ширхэг, гар ариутгагч санитол-34 ширхэг, бактерийн эсрэг үйлчилгээтэй гарын саван-2 ширхэгийг Онцгой байдлын газрын алба хаагч нарт байгууллагын нөөц бололцоонд тулгуурлан хүлээлгэн өглөө.