Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны “Сургуулийн жилд сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай” А/416 дугаар тушаал, Онцгой байдлын газрын даргын 2020 оны “Бие бүрэлдэхүүний сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг батлах тухай” А/08 дугаар тушаалын дагуу 2020 оны хичээлийн жилийн нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Алтанбагана 2020 онд дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааны чиглэл, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг болсон бие бүрэлдэхүүний сургалтыг чанартай зохион байгуулах чиглэлээр үүрэг өгч, нийт бие бүрэлдэхүүнд амжилт хүсэв.