ШИНЭ САНААЧЛАГА: ЖУРАМЛАХ ХАЙРЦАГ АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

received_2479592645615237.jpeg

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар алба хаагчдынхаа ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, байгууллагын сахилга, дэг журам, ажлын цаг ашиглалтыг сайжруулах зорилгоор тус газрын даргын 2020 оны  А/07 дугаар тушаалаар “Ёс зүйн алба”,  “Ёс зүйн албаны ажиллах журам”, “Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам”-уудыг шинэчлэн, “Журамлах хайрцаг ажиллуулах журам”-ыг шинээр боловсруулан батлуулж, дотоод хяналтын үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Тус журамлах хайрцаг нь хариуцлага алдсан алба хаагчдын гар утас, таблет, интернет төхөөрөмжийг 48 цагийн хугацаатай түр саатуулах бөгөөд тус хайрцагийг ажиллуулснаар ажлын байранд, дадлага сургуульд болон гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх үед гар утас, интернет  төхөөрөмжөөр тоглох, цахим хэлбэрээр мэдээлэл гадагш дамжуулах зэрэг зөрчлүүдийг  таслан зогсоож, ажлын бүтээмж, байгууллагын сахилга, дэг журам, ажлын цаг ашиглалтыг сайжруулж, байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангах юм.

scroll to top