Гал түймэртэй тэмцэх байгууллагын 98 жилийн ойг угтаж, ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа.

2Y1A8917.jpg

Монгол улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсгэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярыг угтан тус газраас “Мэргэжлийн ур чадварын аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгууллаа.

Тус тэмцээнд Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах 16, 72 дугаар анги, Эрэн хайх аврах бүлгээс нийт 7 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, Тэргүүн байранд А.Лхагва-Очир захирагчтай 2 дугаар салаа, Дэд байранд М.Төмөрчөдөр  захирагчтай  1 дүгээр салаа, Гутгаар байранд Л.Содномсамба захирагчтай  Гал түймэр унтраах 72 дугаар ангийн 2 дугаар салааны хамт олон тус тус шалгарсан байна.

scroll to top