АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН “ХҮН МАЛ АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТАЙ ТЭМЦЭХ ШУУРХАЙ АЖЛЫН ХЭСЭГ” ХУРАЛДЛАА.

82196524_1330841147100596_8217041219214114816_o.jpg

Баянхонгор аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл амбулаторын үзлэгийн 19.1 хувь, нийт өвчлөгсдийн 82.0 хувийг 0-15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж, хүүхдийн эмнэлгийн орны ачаалал 32 хувиар өссөн байна.

Мөн томуугийн тархалт нэмэгдэж, өвчлөл хүндрэх эрсдэлтэй байгаа тул Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд түр хугацаагаар зогсоох шийдвэрийг шуурхай ажлын хэсгээс гаргалаа.

Иймд сургуулийн болон сургуулийн өмнөх насны хүүхдийг гадуур явуулахгүй байх, бага насны хүүхдийг асран хамгаалагчдын байнгын хараа хяналтад байлгах, өвчлөл болон ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг нийт эцэг эх, асран хамгаалагчдад анхааруулж байна.

scroll to top